Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засварын газруудад хяналт шалгалт хийжээ.
Нийслэлийн 150 орчим Вьетнам авто засварын газар үйл ажиллагаагаа явуулдгаас 55 авто засварын газар шалгалт хийсэн байна. Нийт 904 зөрчил илрүүлсэн байна.. Мөн 53 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд 35 аж ахуйн нэгж, долоон ажилтанг зургаан сая гаруй төгрөгөөр торгожээ. Тус авто засварууд нь хийсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргадаггүй, үйлчилгээ үнэ тариф тогтоож мөрдөөгүй, ажлын байрны нөхцөл шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд гаргасан байна. Иргэдийн зүгээс авто засвараар үйлчлүүлсэн тохиолдолд хийлгэсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргуулах бүрэн эрхтэй юм. Хэрвээ энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах эрх нээлттэй гэнэ