Будаагүй мэт make up
Хэрэв чи нүүрээ будахдаа зөвхөн сормуусны будаг, уруул өнгөлөгч ашигладаг бол чи гайхалтай биеэ даасан хүн юм. Чиний мөрөөдлийн ханхүү гадаад төрхөөс илүү дотоод ертөнцөд чинь татагдах ёстой гэж үздэг. Та аливаа зүйлд буулт хийх хандлагатай. Гэсэн хэдий ч өөрийнхөө хүч чадалд итгэлтэй байдаг. Үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, аливаа зүйлийн үндсийг олж харж чаддаг хүмүүс.
Нүдээ тодотгосон make up
Хэрэв чи нүүрээ будахдаа нүдээ тодотгодог бол...
Чи гайхалтай гярхай хүн. Өсөлт дэвшилт болон уналтыг нийтэд дэлгэхийг хүсдэггүй. Зожигдуу, ярьснаас сонсохыг илүүд үздэг. Заримдаа ганцаараа үлдэхийн тулд юугаа ч өгөхөд бэлэн байдаг.
Уруулаа тодотгосон make up
Хэрвээ чи нүүрээ будахдаа уруулаа тодотгодог бол...
Бүх шинэ содон мэдээ, мэдээллийг хамгийн түрүүнд мэддэг. Чам шиг уян сэтгэлтэй хүн бас ховор шүү. Ганцаардлыг тэвчдэггүй, бусдын анхаарлын төвд байх дуртай.Шүтэн бишрэгч залуусаар байнга хүрээлүүлж байдаг.
Маш тод, заримдаа этгээд маягийн make up
Хэрвээ чи нүүрээ будахдаа нэг удаагын будалтаар энгийн нэг бүсгүйд бүтэн долоо хоногийн хүрэлцэхүйц маш олон төрлийн будаг ашигладаг бол...
Чи дэндүү олон юманд санаа зовдог. Өөртөө тийм ч итгэлтэй биш. Эмзэг сэтгэлээ тод будгын цаана нуудаг. Заримдаа хэн ч чамд хайргүй, хэзээ ч хайрлахгүй гэж боддог.