Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ч.Мөнгөндалай өдгөө 6000 км аялаад Шарын голд иржээ. Тэрбээр өнөөдөр нийслэл рүү хөдөлж, Зүүнхараа, Борнуур сумаар дайран долоо хоногийн дараа Улаанбаатарт ирэх аж. Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт Монголын залуучуудын холбооны салбар холбоод хүлээн авч, хоол унд, буудаллах газар мөнгөн хандив өгч байсан бөгөөд дугуйчин маань аяллынхаа туршид Facebook хуудсаараа мэдээллээ тасралтгүй түгээж байв. Зургаан сарын турш унадаг дугуйгаар тасралтгүй аялаж буй тэрбээр очсон газар бүртээ эмнэлэгийн тусламж авч байжээ.