Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлд автозамын хөдөлгөөнийг сайжруулах, замын хөдөлгөөний зөрчлийг бууруулах зорилгоор уулзваруудад зөрчил илрүүлэгч камер байршуулаад байгаа билээ
Тэгвэл өчигдрийн байдлаар улаан гэрлэн дохионы зөрчил илрүүлэгч камер 166 зөрчил бүртгэсэн байна. Харин хурд хэтрүүлсэн зөрчил илрүүлэгч камер 339 зөрчил илрүүлжээ. Дээрх зөрчлүүдийг илэрсэн он сар өдөр, цаг хугацаа, тээврийн хэрэгслийн дугаарынх нь хамтаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн вэб сайтад байршуулаад байна.