Улаанбаатар хот дахь Дархан Уул аймгийн залуучуудын холбооноос оюутан залуучуудынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "ДАРХАНЧУУДАА ДУУДАЖ БАЙНА” цуврал лекцийг энэ сарын 06-аас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Энэхүү цуврал лекцэнд УИХ-н гишүүн С.Ганбаатар “Нүүхээсээ өмнө бэлчээрээ сонго”, Эдийн засагч Л.Наранбаатар “Байшингийн үлгэр” сэдвээр тус тус лекц уншихын зэрэгцээ залуучуудтай нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсож, амжилтаасаа хуваалцсан юм. Тэгвэл энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Ц.Дэмбэрэл уригджээ. Тэрбээр 11 сарын 20-ны 16 цагт Монголын Залуучуудын Холбооны Залуучуудын нээлттэй танхимд “21-р зууны чадамж-Сурч амьдрах шинэ шаардлага” сэдвээр үнэ төлбөргүй лекц унших гэж байна. Тиймээс Дархан-Уул аймгийн зорилготой, зорилгоо биелүүлж яваа, зорилгодоо хүрч илүү амжилтын төлөө хөдөлмөрлөж буй оюутан залуус та бүхнийг энэхүү лекцэнд урьж байна.