Маргааш болох “Монгол бахархлын өдөр”буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Төрийн ордоны Их танхимд 16 настнуудын иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол” болно. Энэхүү ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Ёслолд Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцон Монгол Улсын иргэний үнэмлэхээ хүндэтгэлтэйгээр гардан авч байгаа хүүхдүүдтэй уулзаж баяр хүргэх юм. Нийтдээ 850 хүүхэд “Иргэний андгай өргөх ёслол”-д оролцож, Монгол Улсын иргэний үнэмлэхээ Төрийн ордондоо ирж авна.