Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн болон Хэв журмын тасгийн ажилтнууд, мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран их хэмжээний тарваганы боодог хураан авснаа хувьдаа завшсан байсныг цагдаагийнхан дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, ажлаас нь халсан. Улмаар дээрх хүмүүсийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр дээрх алба хаагчид хураасан боодогныхоо нэлээд олныг нь өөрсдөө хуваан авч, цөөнгүй хэсгийг нь Завханы иргэдэд өөрсдөд нь өгсөн гэнэ. Баримт нь хангалттай ийм хэргийг АТГ-ынхан хэрэгсэхгүй болгож хаасан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Ингэж хэрэгсэхгүй болгох шалтгаан нь уг хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын нэг байцаагч нь прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтантай садан төрөл, түүнийхээ “буян”-аар хэргээс мултарч буй сурагтай.