Аргын тооллын арваннэгд үгээр сарын 24, Даваа гариг. Билгийн тооллын Шинийн 2. Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр.
Өдрийн наран 08.30 цагт мандан, 17.22 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхсын хурим хийх, сүм дуган сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй