Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Шинэ оноо угтан Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, амьдралын боломжгүй 20.000-н хүүхдэд “Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-аас өвлийн өвгөнөөр дамжуулан, бэлэг тараах юм. Энэ хүрээнд тус байгууллагаас “Ирээдүйн эздэд илгээх бэлэг-20000 ” хандивын аян зохиож буй. Санхүүжилтийг бүрдүүлэх зорилготой уг бүх оддын Гала тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд энэ сарын 11-17-ны хооронд болно.
Тус аян нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл өгөх, эх оронч хүн болж төлөвших, цаашдын амьдралд нь тус дэм болох зорилготой юм.
Аяныг Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга, Улаанбаатар палас компани, Монгол Улсын Филармоний уран бүтээлчид, гавьяат жүжигчин Батсүх, гавьяат жүжигчин Төмөрхуяг, гавьяат жүжигчин Бүрнээбаяр, Болд, Чулуунчимэг, Гүррагчаа, Үүрийн туяа зэрэг байгууллага, уран бүтээлчид хамтран, дэмжин ажиллаж байна.
“Ирээдүйн эздэд илгээх бэлэг-20000” гала тоглолтод оруулсан таны хувь нэмэр 20000 хүүхдийг баярлуулж, шинэ жилийн баяраар инээд хөөр бэлэглэнэ хэмээн “Хүүхэд ирээдүйн эзэд ТББ”-ын захирал Б.Энхбаяр хэллээ.
М.Болор
HTML-