Монголын хэрэглэгчдийн эрх, боловсролын холбооноос Улс тунхагласны 90 жилийн ойн баярт зориулж “Ахмад үеийнхнээ баярлуулцгаая” хямдралтай, сугалаатай үзэсгэлэн худалдааг зохиохоор боллоо. Тус үзэсгэлэн худалдаа арванхоёрдугаар сарын 6-нд буюу ирэх бямба гарагт 11 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно.
Уг үзэсгэлэн худалдаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, компаниуд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ хямдралтай, сугалаатай санал болгох юм. Ингэснээр иргэд бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийж, ахмадууддаа баярлуулах гэнэ.
Энэ үеэр оролцогч байгууллагуудыг өвөөгийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, эмээгийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, аавын дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014, ээжийн дуртай шилдэг бүтээгдэхүүн 2014 номинацаар тус тус шалгаруулж, энэ оны ахмадыг дээдлэн хүндэтгэгч шилдэг байгуулла Грампри шагналыг гардуулах юм байна.
М.Болор
HTML-