Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс, ЦЕГ-ын Лицензийн төв хамтран жолоо дамжаануудын үйл ажиллагааг аттестатчилах хяналт шалгалтын хийсэн. Шалгалтад нийслэлийн есөн дүүрэг орон нутагт Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад хамрагджээ. Үүнд нийт 136 авто сургууль, 1557 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш, 1284 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 1484 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш, 1214 тээврийн хэрэгсэл аттестатчиллын шалгалтад тэнцэж цаашид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болсон байна. Үлдсэн 70 тээврийн хэрэгсэл, 73 дүрмийн болон жолоодлогын дадлагын багш шалгалтад тэнцээгүй тул хасагдлаа.