Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд “40.000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2007 онд 20 айлын орон сууцны барилга барьж эхэлсэн бөгөөд суурийн давхрыг нь цутгаад л санхүүжилт нь зогссон тул барилгын ажил дуусаагүй. Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга энэ оны дөрөвдүгээр сард тус барилгын санхүүжилтийг шийдвэрлэн үргэлжлүүлэн барьж ашиглатанд оруулахаар “Боршоон ундраа” компанитай Барилга угсралтын ажлын гэрээ байгуулжээ. Гэрээнд заасан хугацааны дагуу “Боршоон Ундраа” компани 20 айлын орон сууцны барилгыг барьж дуусган энэ сарын 2-нд Улсын комисс болон Төрийн орон сууцны корпорацад хүлээлгэн өглөө. Тус 20 айлын орон орон сууцны барилгатай Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга, дэд захирал Д.Оюунжаргал, Хөрөнгө оруулалт санхүүжилтийн газрын дарга Ч.Чанлуулодой, Барилга захиалагч, дэд бүтэц, техник хяналтын газрын дарга М.Оригжав, Хэнтий аймгийн Газрийн харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Дашдондог, Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нар болон албаны бусад хүмүүс танилцаж орон сууцны барилгыг нээлээ. 20 айлын орон сууц нь 250 гаруй ам метр зоорийн давхартай бөгөөд зоорийн давхрын өрөө бүр нь ариун цэвэрийн өрөөтэй нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой аж.