Дөчин мянгат буюу Улсын их дэлгүүрийн баруун талын байранд өнөөдөр 14.00 цагийн үед гал гарч, нийслэлийн Онцгой байдлын аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид унтраажээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад “Тус байрны гуравдугаар давхрын айлаас анх гарсан гал дөрөвдүгээр давхрын айлын тагт руу дамжин тархсан байсан. Одоогоор галыг бүрэн унтрааж, гал гарсан шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна” гэж мэдээллээ.
Наадмын дараахан Дөчин мянгатын 40, 42, 44 байрны дээвэр шатаж иргэдэд багагүй хохирол учруулсан. Үүний шалтгааныг тогтоож амжаагүй байтал хажууханд нь дахин гал гарлаа.