Энэ сарын 20-ноос Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт эхэлнэ. Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж буйтай холбогдуулан БШУ-ны сайд асан Л.Гантөмөрийн тушаал гарч, бага ангийнхныг II улиралд таван долоо хоног амрахаар баталжээ.
Дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрах юм байна. Энэ улиралд дунд ангийнхан хоёр долоо хоног, ахлах ангийнхан нэг долоо хоног амрах юм.