Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлснээр, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдал ихэнх нутгаар тогтуун байна Энэ сарын 5-ны өдөр зүүн болон баруун, төвийн хэсгээр бага зэргийн цас орж, шөнөдөө жиндүү, хүйтэн байх төлөвтэйг анхаарууллаа.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаас үзэхэд нийт нутгийн 30 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон гэсэн дүн мэдээг өнгөрсөн сарын 30-ны байдлаар гаргажээ. Хэмжээний хувьд өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад нимгэн тогтоцтой байгаа юм байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын төлөв байдлаас үзэхэд цасны хэмжээ 10 см хүрсэн. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгорт 0-5 мл буюу малын хөлийн цастай. Бусад нутгаар одоогийн байдлаар цасгүй, хар байгаа аж.