Лхагва гарагт Японы өмнөд нутагт оршдог Танэгашима сансрын буудлаас хөөргөсөн гараг хоорондын “Хаябуса-2” автомат станц дэлхийд анхны радио дохиогоо өгчээ. Энэ тухай тус улсын сансар судлалын “ЖАКСА” агентлагийн төлөөлөгч мэдээлсэн байна.
"Хаябуса-2" станцаас анхны дохиог хүлээж авсан. Сансрын аппаратад суурилуулсан нарны зай хураагуур нээгдсэн бөгөөд одоо уг аппарат шаардлагатай эрчим хүчээ авч байгаа” гэж тэрбээр хэлжээ.
Гараг хоорондын “Хаябуса-2” автомат станцыг лхагва гарагт орон нутгийн цагаар 15 цаг 10 минутад амжилттай хөөргөжээ.
Уг аппарат 2018 оны дундуур “1999 JU3” солирын гадаргууд хүрэх төлөвтэй байна.
Сансрын аппарат солирын хөрсний дээж авсныхаа дараа 2020 онд дэлхийд буцан ирэх юм.