Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар буюу энэ оны гуравдугаар сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн харьяат өндөр настай иргэнд охид халдаж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан юм. Цагдаагийнхан ийм жудаггүй үйлдэл гаргасан эмэгтэйчүүдийг уйгагүй эрэн сурвалжилсны дүнд саяхан гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Сэжигтнүүдийн нэг нь насанд хүрээгүй охин байсан талаар эх сурвалж мэдээлэв. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Ээж шигээ, эмээ шигээ хүнийг дээрэмдсэн 16-21 насны гурван бүсгүйг саатуулан шалгаж байна. Тэд хохирогчоос дээрэмдсэн 900 гаруй мянган төгрөгөө зугаа цэнгэлд зориулсан нь тогтоогдсон” гэлээ.