“Зүрх бүхний төлөө” зорилтот хөт өлбөрийн шилдэг оролцогчоор гавьяат жүжигчин И.Одончимэг тодорсныг уншигчид мэдэх биз ээ. Тэрбээр “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төсөл бичиж, “Мобиком” корпорацын санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь Улаанчулуутын хогийн цэг орчим амьдардаг хүүхдүүдийг сургуультай болгон, сургалтад хамруулж, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Сар шахмын өмнө шавыг нь тавьсан сургуулийн нээлтийг өчигдөр албан ёсоор хийлээ. Гурван ээлжээр хичээллэх тус сургууль өдгөө 50 гаруй сурагчтай болжээ. Тэд энд 12 жилийн боловсрол эзэмшинэ. Тус сургууль нэг ээлжиндээ 50 хүүхдэд хичээл заах юм байна. Сургуулийн барилгыг “Эрдэнийн шинэ өргөө” ХХК хөнгөлөлттэй үнээр, түргэн хугацаанд барьж өгсөн бол ширээ сандал, сургалтын хэрэгсэл, хөгжим сэлтийг нь олон түмэн хандивлажээ.
И.Одончимэг “Уран бүтээлчид, олны танил хүмүүс үлгэр жишээч байх ёстой. Бид хазгай гишгэх эрхгүй. Тиймээс сэтгэлдээ бодож, шаналж явдаг зүйлээ ажил хэрэг болгож байгаадаа баяртай байна. Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон хүн амтай. Тэр дундаа тэнэмэл амьдралтай, гэр оронгүй өрх цөөнг үй. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүүхдэд тусламж хэрэгтэй байна. Улс орныхоо ирээд үйд оруулж буй том хөр өнгө оруулалт бол бяцхан иргэдээ боловсролтой болгох гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тиймдээ ч энэ төслийг хэрэгж үүлэхэд халуун сэтгэлтэй хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тусалсан. Хөдөө орон нутгаас эмээ, өвөө нар залгаж, шуудангаар хүүхдүүдэд хувцас хэрэгсэл, ном өгч байна. Иргэн Баярмагнай 50 кг гурил, хонины гулууз мах хүртэл өгсөн. Үнэхээр хөөрхөн байгаа биз.
Мөн “Сандэй плаза”-д сурагчдын дүрэмт хувцас худалддаг, огт танихгүй хүн 200 ширхгийг хүүхд үүдэд маань бэлэглэлээ. Энэ бүхнийг дурдаад байвал өнөөдөр дуусахгүй байх. Жагсаалтыг нь бариад ирлээ. Манай монголчууд үнэхээр сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс. Тэднээсээ урам зориг авч илүү ихийг хийх болно” гэж ярив. Тэрбээр хандивлагч байгууллагуудын туслалцаатайгаар сургуулийн хажууд “Нарны хаан” цэцэрлэг барьж, ашиглалтад оруулжээ. 2015 онд улаанчулуутынханд зориулан халуун усны газар байгуулахаар зорьж байгаа гэнэ. Мөн цаашлаад дотуур байр гэхчлэн нэг ёсны цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Эл арга хэмжээний үеэр “Мобиком” корпорацынхан хүүхдүүдэд иж бүрэн хоёр компьютер бэлэглэсэн бол Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн үндэс” ХХК-ийнхан тэдэнд гарын бэлэг, дөрвөн тонн нүүрс хандивлав. Мөн нийслэлийн тэргүүний 24 дүгээр сургуулийн 10 А бүлгийн 35 сурагч сургуульдаа хүмүүнлэгийн аян өрнүүлж, ном, дэвтэр, хувцас гээд хоёр “Портер” дүүрэн бараа ачиж ирсэн байв.
Мөн дүүргийн ИТХ-ын тэрг үүлэгчид нэг сая төгрөг бэлнээр өгч, цаашид үйл ажиллагааг нь бүрэн дэмжихээ илэрхийлэв. Энэ мэтчлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдэгсдийн цуваа тасарсангүй. Өдгөө жүжигчин И.Одончимэгт багш нарын цалин, хүүхдүүдийн хоол хүнс гээд төслөө цааш үргэлжлүүлэх зургаан сарын мөнгөн хуримтлал бий аж. Тиймээс хүмүүнлэгийн ийм сайхан үйл санаачилж, эхлүүлж, үргэлжлүүлж буй түүнд монголчууд туслах нь дамжиггүй биз ээ.
О.БАТ-УНДРАХ