Арванхоёрдугаар сарын 04-с 05-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1740 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 56 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан есөн хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 26, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг хоёр, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг найм, осол 21 гарч найман хүн гэмтэж, бэртжээ.