Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг гүүртэй зэрэгцээ 243 у/м төмөр түр гүүрийг угсарч дуусган байнгын ашиглалтад оруулаад байсан.
Харин уг гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр 12:00 цагаас эхлэн хааж хучилтын засварыг хийж гүйцэтгэх гэж байна. Улмаар 16:00 цагт нээх болсныг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.