Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх Ардчилсан холбооны салбар зөвлөлөөс ардчиллын үйл хэргийг дэмжин оролцож байсан түүхэн баримт бичгийг Монголын үндэсний музейд өчигдөр хүлээлгэн өгөв.
ХААИС-ийн Монголын Ардчилсан Холбооны 58 дугаар салбар зөвлөл 25 жилийн ойгоороо дахин цуглаж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд анхны хуралдаанаа хийсэн юм. Тус хуралдаанаар салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргажээ.
Уг салбар зөвлөлийг санаачлагч, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, “Бидний өнөөдөр Үндэсний музейд хүлээлгэн өгч байгаа баримт бичгүүд тухайн үеийн оюутнууд нийгмийг өөрчлөхийн төлөө хэрхэн зүтгэж байсныг гэрчлэх болно” хэмээн онцлон хэлсэн юм.