Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, баримтжуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын телекамерын системийг бүрэн суурилуулж дууслаа.
Мөн байгаль орчны эсрэг гэмт хэрэг болон мал хулгайлах орон байрны болон нийгмийн хэв журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой гэнэ. Орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тоноглогдсон тус төвийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Бодь электроникс компани, зураг төсвийг холбооны зураг төсөл суурилуулалтын Арбэн-алтай компаниуд гүйцэтгэжээ.