“Монгол даатгал” компанийн 80 жилийн ой угтан нийт харилцагчдын дунд орон даяар зарласан 80 саятан шалгаруулах болзлыг Булган аймгийн гурван даатгуулагч хангажээ.
Сүүлчийн тодруулалтаар Д.Цэрэнчимэд, Б.Бямбацогт нар шалгарч тус бүр сая төгрөгийн азтны батламжийг өнөөдөр авлаа.“Булган хангай” МСҮТ-ийн хоёрдугаар ангид суралцдаг тэд гэнэтийн ослын даатгалд хамрагдсан нь ийнхүү азтан болж өөрсдөө болон эцэг эхээ баярлуулав. Тус аймгийн “Монгол даатгал” компанийн захирал Д.Алтанцэцэгээс тодруулан лавлахад, эхний хагас жилээр Орхон сумын нэг малчин сая төгрөгийн азтан болсон. Ер нь энэ жил манай компаниар 620 иргэн эд хөрөнгө амь нас зэргийгээ даатгуулснаас 482 нь сугалааны болзлын дагуу материалаа бүрдүүлснийг бид дээд шатанд хүргүүлснээс энэ хоёр оюутан шалгарлаа. Дашрамд хэлэхэд даатгалд хамрагдсан бүх харилцагч нарт урамшуулал олгосон гэв