2014 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан байна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.
Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346(56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, зургаан нас баралтаар нэмэгджээ.
Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.