Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачилан боловсруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. 2013 онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бол 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Энэ мэт шаардлагыг үндэслэн, түүнчлэн олон улсын ба гадаад орны туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан тухай хууль санаачлагч гишүүн Г.Батхүү танилцууллаа.