“Технож бизнес инкубатор төв”-өөс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтэст хүсэлт тавьсаны дагуу “Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё” өдөрлөгийг зохиолоо.
Энэхүү үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр хаягдлаар хийсэн салхи, цас, бороо нэвтэрдэггүй, чийг даахгүй, хөнгөн авсаархан тетрафак, саваар хийсэн аяны цүнх, оо сойз, багажны сав, пянз, ундааны соруул, самраар хийсэн цаг, сандал, гар цүнх, буйдан зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Үзэсгэлэн үзсэн иргэд юмханаар юм хийх гэсэн иргэдийн санаачлагыг дэмжиж, тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж, цаашид тогтмол зохиох хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа. Харин зохион байгуулагчид “Жил бүр нийслэл рүү 10000 гаруй өрх шилжин ирдэг. Эдгээр иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг төрөөс нэг дор шийдэх боломжгүй. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.