Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах болон санхүүгийн тайлан гаргах, тайлагнах цагалбар нь 2013 оноос мөрдөж эхэлсэн Төсвийн тухай хуулийн заалттай зөрчилдөж байгаа тул уг хуультай нийцүүлэн нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл зохиох, сангийн гүйцэтгэлийн тайлан гаргах, тайлагнах цагалбарыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Мөн эдгээр хуулийн төслөөрдаатгуулагчийн үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж авсан цалин хөлс, орлогоос ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл тооцохгүй байх, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох хөдөлмөрийн газрын дор, хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжлийн жагсаалтыг батлах асуудлыг тодорхой болгох, сайн дураар даатгуулагч нь шимтгэлийг сар, улирал, хагас жилээр төлөх уян хатан нөхцөл бүрдүүлэх зэрэг зохицуулалт хийх юм байна.