Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 20-25 хэм, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 07-ноос 2014 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арванхоёрдугаар сарын 7-нд говийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 9-10-нд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар дулаарах боловч 9-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.