Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд өнөөдөр Ардчиллын алтан хараацай, "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлт боллоо. Хөшөөг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын урд сүндэрлүүлсэн юм. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо болон ард иргэд оролцлоо.