Өнгөрөгч баасан гариг хуулийн хугацаа ёсоор сайд нарын нэрийг
УИХ-д өргөн мэдүүлэх сүүлийн өдөр байсан тул сайд нарыг
томилох ажил сүүлдээ шуурхайллаа. Тус өдрийн 21.30 цагт Монгол
Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгчтэй
Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсийг зөвшилцөж, цагийн дараа Байнгын
хороод хуралдаж эхэллээ. Эндээс бараг бүгдийг нь
зуун хувийн саналаар дэмжсэн юм. 23.00 цаг өнгөрч байхад нэгдсэн хуралдаан эхэлж нэр дэвшигчдийн ногоон гэрлээр
дэмжив. Энэ
үеэр МАХН-ынхан үлдсэн хоёр сайдынхаа асуудлыг хамтад нь хэлэлцэхгүй бол
завсарлага авахаа мэдэгдсэн юм. Эрүүл
мэндийн сайдаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Батлан
хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цолмон нарын нэрийг сонгосон ч өөрсдөөсөө
болж дотооддоо шийдвэрээ баталгуулах гэж цаг алдаж, хоцорсон аж. УИХ-ын дарга
З.Энхболд “Та нарын хүлээж дөрвөн цагийн турш хуралдсангүй” гэсэн юм. Гэвч
МАХН-ын “сүрдүүлэг” хүчтэй хэвээр байсан тул Ерөнхий сайд Батлан хамгаалахын
сайдаар Цэрэндашийн Цолмонг, Эрүүл мэнд, спортын
сайдаар Ганхуягийн Шийлэгдамбыг томилуулах саналыг өргөн барьж, холбогдох Байнгын хороодыг тусад нь хуралдуулсан. Ийнхүү
нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томилж, үлдсэнийг нь ирэх
мягмар гаригт томилж дуусахаар боллоо.