Сайд нарыг томилох үеэр чуулганы танхимд Н.Батбаяр гишүүн согтуу
орж ирсэн бололтой. Үүнд З.Энхболд дарга үүнд ихэд бухимдаж
“Н.Батбаяраа чи харьж унт. Шал согтуу байна шүү дээ” хэмээсэн юм. Харин
Н.Батбаяр гишүүн “Хамтдаа
төр засгийг бүтээх гэж байна. өглөөгүүр хэлэлцэж болохгүй юу. Заавал шөнөөр
хуралдаж байгаа нь ямар учиртай юм бэ. Шөнөөр хэлэлцэж байгаа бол сайн цаг
ирэхгүй. Хүн болгон санагтунг, бодогтун, сэрэгтүн. Өнөөдөр монголчууд эв
нэгдэлтэй байх цаг нь ирсэн. Тэр ч утгаараа бид нэгдэх цаг нь болчихсон.
З.Энхболдоо чи Монголын төрийг удирдаж байна гэж бодож байгаа бол худлаа.
Андуурч байна” хэмээсэн юм. Харин З.Энхболд дарга мөн л бухимдаж үгийг нь
хаалаа хэмээгээд Н.Батбаярын микрофоныг хаалаа.