УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын даргад томилох, эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн
Ц.Даваасүрэн асуулт тавьж, тэрбээр дараах хариултыг өгсөн юм.
Ц.Даваасүрэн:
-Ч.Сайханбилэгийн
сонголтыг гайхаад байна. Мань хүн асуудалтай холбогдсон. Орлогоо нуусан. Энэ
хүн сайд нуух юм бол Монголд нэг сая ам.доллароос доош орлогоо нуувал хэрхэвч
хариуцлага хүлээхгүй шүү. Одоо энэ хүн сайд боллоо. Нэг сая ам.доллар УИХ-ын
дэд даргатай тэнцэж байсан. Одоо Оюутолгойтой тэнцэх үү. Энэ
маш хариуцлагагүй сонголт. Ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй. Хэрвээ дахин нэг
зүйлд холбогдчихоод би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаа өгнө гэх юм
биш биз. Та нар популист гэж хэлсэн. Тийм бол тэр Олон улсын сэтгүүлчдийг
шүүхэд өгөхгүй яасан юм бэ. С.Баярцогтод чадвар бий. Одоо үүнийгээ улс орны
төлөө ашиглаарай. Хэрвээ дахин элдэв асуудалтай холбогдвол ажлаа өгөөрэй.Оюутолгойн
талаар асуудал үүсвэл та хариуцлагаа хүлээгээрэй.
Ч.Сайханбилэг:
-Таны
асуулт дотор хариулт байна. Дөрвөн намын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах,
зохицуулах, Засгийн газраас гарч байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулах
хэрэгтэй байдаг. Таны хариултад дурьдсанчлан С.Баярцогтын чадварыг би үнэлдэг,
үүнийг ашиглахыг хүсдэг. Тэр утгаараа би энэ хүнийг дэвшүүлсэн юм.
Харин
нэр дэвшигч С.Баярцогт Г.Уянга гишүүний асуултад “Ёс зүйн
хариуцлагын асуудлыг хөндсөн байна. Би дансаа нуусан асуудлыг хөндсөн
сэтгүүлчдийн хэрэг шалгагдсан. 2013 онд АТГ эрүүгийн хэрэг үүсгэж надаас
гэрчээр удаа дараа асуулт асуусан. Би банктай холбоотой бүх материалыг явуулж,
2014 оны гуравдугаар сард энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хоёрдугаарт,
Монгол гэдгийн ард Хятад гэж бичсэн нь компанийн алдаа байсан. Тус компани
уучлалт гуйж бидний алдаа гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч намайг гишүүнээ өгөөд
буруугүй гэдгээ нотол гэж хэлж байсан. Оюутолгойн гэрээг
Эрчим хүч, Байгаль орчны сайдтай хамт зурсан. Энэ гэрээг би Монгол Улсын
эрх ашгийн төлөө хийсэн. Энэ гэрээний асуудлыг би үр дүнтэй хийсэн гэж хардаг.
Ц.Даваасүрэн гишүүн намайг шүүмжилж байгаад талархаж байна. Би таны итгэлийг
дааж чадна аа. Би дансаа нуусан зүйл байхгүй. Би сонгогчдынхоо итгэлийг таван
удаа дааж сонгогдсон.