Аргын тооллын арванхоёрдугаар сарын 8, Сумъяа гариг. Билгийн тооллын 17, Хэрцгий охин одтой, харагчин үхэр өдөр.
Өдрийн наран 8.41 цагт мандан, 17.09 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнэ гадагш өгөх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.