Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сан хамтран Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндэд рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос хамгийн залуу шилдэг улстөрч, эдийн засагчдыг шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. Анхны наадмын оны шилдэг залуу улстөрч өөр Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, оны шилдэг залуу эдийн засагчаар Монголбанкны ерөнхийл өгч Н.Золжаргал шалгарчээ. Тус наадмын шагналтнаар 28 залуу удирдагч тодорсноос давхардсан тоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд зургаа, УИХ-ын гишүүн 18, сайд 14, Монголбанкны ерөнхийлөгч хоёр хүн болсон байна. Энэ нь “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нэр хүнд, чансааг илтгэнэ. Тэгвэл энэ удаагийн наадмын оны шилдэг залуугаар хэн тодрох бол.
22 дахь удаагийн наадам нь 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл болох хамгийн олон шилдэг залууг нэгэн дээвэр дор цуглуулахаараа онцлог аж. Өнгөрсөн жилээс тус наадмын шалгаруулалтад олон нийтийн саналыг тусгадаг болжээ. Тодруулбал, олон нийтийн санал 30 хувийг, “Залуу удирдагч сан”-гийнхны санал мөн 30 хувийг эзлэх аж. Дараагийн 30 хувийг салбар салбарын шилдг үүдийн төлөөлөл сонгох бол үлдсэн 10 хувийг Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн саналаар дүгнэх юм. 2014 оны нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залууд нэр дэвшигчдийн нэрс ил боллоо. Тэдний нэрс www.myf.mn цахим хуудаст тавигдсан бөгөөд энэ сарын 11-нээс санал хураалт албан ёсоор эхэлж, долоо хоног үргэлжлэн 18-нд “Оны залуу” тодрох юм байна.
Өнгөрсөн жилийн хувьд нийгэм, улс төрийн салбарт 46, эдийн засаг бизнесийн салбарт 38 залуу нэр дэвшиж, нийгэм улс төрийн салбарын “Оны залуу”-гаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”- гаар “Вульф петролеум” компанийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж тодорсон.
Э.ЦЭЦЭГ