Сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах “Алтан үзэг” мэргэжлийн наадам эхлэх гэж байна.
Өнөөдөр 15.00 цагаас Чингис зочид буудалд болох уг наадмын шаларуулалтыг сэтгүүлзүйн нийтлэл, радио, телевзийн нэвтрүүлэг, нийгмийн реклам гэсэн дөрвөн төрлөөр явуулах юм байна. “Алтан үзэг” наадам оюутнуудын дунд тав дахь жилдээ зохион байгуулагдах бөгөөд шилдгийн шилдэгт шалгарсан оюутныг мөнгөн шагнал хүлээж байгаа юм. Мөн ивээн тэтгэгчдийн шагнал буюу “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонины нэрэмжит шагналууд эзнээ хүлээж байна.