БШУЯ-ны харьяа өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Залуу техникчдын ордны суурин дээр ажиллаж буй тус сургуулийг хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженер техникийн мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр лаборатори сургууль болгосон. Ингэхдээ их, дээд сургуулиудын дэмжлэгээр сургалтын кабинетууд байгуулж өмнө нь байсан сургалт, дугуйлангуудыг сэргээн хичээлүүлж эхэллээ. Энэ оны наймдугаар сар хүртэл тус сургууль Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан юм.