Дархан-Уул аймгийн ахуй үйлчилгээний салбарын анхдугаар зөвлөлгөөн болов.
Зөвлөлгөөнд МҮХХТХ-ын ерөнхийлөгч Ч.Алтанзаяа, аймгийн Хоршоог дэмжих төвийн дарга Ч.Даваахүү, ҮХААГ-ын дарга н.Энхжаргал, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа нар болон “Амина” холбооны удирдах зөвлөлийн гишүүд бүхий 45 ахуйн үйлчилгээ эрхлэгчид оролцлоо.
Зөвлөгөөнд хөдөлмөрийн салбарын хууль тогтоомж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, дэмжлэг, урамшуулал, хөдөлмөрийн хэлтэстэй хэрхэн хамтран ажиллах, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогын талаар мэдээлэл хийв. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын А/240 тушаалын “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэхээр “Жишиг хоршоо шалгаруулах журам”-ын дагуу хөтөлбөрийн санхүүжилт авсан “Дархан ноос”, “Хонгорын бахархал”, “Бурхантын бүтээлч бүсгүйчүүд” зэрэг хоршоо ажлаа танилцуулж цаашид хамтын хөдөлмөрөөр хорших давуу талаа танилцуулав.
МҮХТХ-ын ерөнхийлөгч Ч.Алтангаяа “Хүн амын ахуйн үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн тус аймагт ахуйн үйлчилгээний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж орхигдсон салбарыг хариуцах байгууллага мэргэжилтэнтэй болж байгаад талархал илэрхийллээ.