Оюутолгойн уурхайгаас БНХАУ-ын чиглэлд явж байсан хүнд даацын автомашин өнгөрсөн долоо хоногт онхолдсон хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж байна. Тус аймаг дахь Замын цагдаагийн тасгийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Оюутолгойгоос зэсийн их хэмжээний баяжмал ачиж явсан автомашин өнгөрсөн долоо хоногт Ханбогд сумын нутаг, Цагаан хад суурин орох замд онхолдсон. Жолоочоос өдгөө тайлбар авч байгаа. Ямартай ч тэрбээр согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон” гэлээ.