Олон удаа төрсөн, хөхлөг вирус буюу HPV вирусийн халдвар авсан, бэлгийн замын халдварт өвчин олон удаа туссан, бэлгийн олон хавьтагчтай эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр. Манай улсад жилд дунджаар 400 гаруй эмэгтэй ийм эмгэг тусдаг. Үүнийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Уг хавдар нь дөрвөн үе шаттай явагддаг. I-II шатанд нь илрүүлж чадвал мэс заслын болон бусад аргаар эмчилж болдог ч харамсалтай нь манайд 80 гаруй хувийг нь хожуу шатанд нь оношилж байна. Тиймээс ДЭМБ 2016 он гэхэд Монголд хорт хавдартай таван эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хавдраар нас барна гэсэн судалгаа гаргажээ.
О.УНДРАХ