Засгийн газраас баталсан “Олон нийт-Цагдаа хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор дүүргийн цагдаагийн хэлтсүүд тус бүртээ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан үйл ажиллагаа зохиолоо.
Нийслэлийн 135 ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн 412 бүлгийн 14670 сурагчийг тус сургалтад хамруулсан байна. Тэдэнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын болон олон нийтийн цагдаагийн ажилтан нарын одоогийн хэрэглэж байгаа цол хувцас хэрэглэл, техник хэрэгслийн талаар тайлбарлан таниулах ажлыг хийжээ.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 5830 ширхэг 13 төрлийн сэрэмжлүүлэг зурагт хуудсыг тараасан байна.
Энэхүү үйл ажиллагааг өнгөрсөн сарын 15-25-ны хооронд зохион явуулснаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар болон бусад цол тэмдэг зэргийг таних анхан шатны мэдээлэл өгсөн ажээ.
М.Болор