НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан байдаг. Тэр утгаараа авлигын эсрэг, ил тод байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд уг өдрийг угтан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ.
Монголын Залуучуудын Холбоо нь нийгэмд буй ашиг сонирхлын зөрчлийн эсрэг залуусыг уриалах, авлигын хор уршгийг таниулах, төрийн байгууллагуудыг аянд нэгтгэхийн тулд “Авлигын эсрэг: Би авахгүй!, Би өгөхгүй!” аяныг 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ удаад 12-р сарыг “авлигын эсрэг” сар болгон зарлаж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд хийгдсэн хамгийн эхний ажил нь авлигын эсрэг таван цуврал зурагт хуудсыг орон даяар тарааж, сошиал ертөнцөөс мэдээлэл авах боломжгүй орон нутгийн залуустаа авлигын хор уршгийн талаар мэдээлэл олгох зорилготойгоор ажиллаж байна.
Мөн Авлигын эсрэг Олон Улсын өдрийг тохиолдуулан “Авлигын эсрэг: Би авахгүй!, Би өгөхгүй!” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
М.Болор