Нийслэлийн 13, 47 дугаар дунд сургуульд багаар ажиллах, хамтач үйл ажиллагаанд сургах, цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулийн дотоод дэг журмыг сахиулах зэрэг олон чанарыг сурагчдад эзэмшүүлэх зорилгоор Өсвөрийн эх орончдын бүлгийг хичээллүүлэхээр боллоо.
Энэхүү хөтөлбөрийг БГД-ийнЦэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс, Улаан загалмайн хороо, Замын цагдаагийн тасаг хамтран “Өсвөрийн энхийг сахиулагч”, “Өсвөрийн сэргийлэгч”, “Өсвөрийн улаан загалмайч”, “Өсвөрийн аврагч” гэсэн таван бүлгээр тусгай тохижуулсан танхимд хичээллэх юм.
7-12 насны 100 сурагчид бүлэг тус бүр долоон хоногт нэг өдөр дадлага, сургалтад хамрагдах юм байна. Цагдаагийн I, II хэлтэс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Замын цагдаагийн тасаг замын хөдөлгөөний дүрэм, хуулийг сурталчлах, Онцгой байдлын хэлтэс гамшгаас хамгаалах болон аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох, Улаан загалмайн хороо болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх, Цэргийн штаб эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх ажээ.
13 дугаар дунд сургуулийн 11Г ангийн сурагч Э.Ган-Өлзий “Өсвөрийн энхийг сахиулагч” бүлэгт элсээд удаагүй байна. БГД-ийн Цэргийн штабын бүрэлдэхүүн жагсаалаар алхах, ахлах даргад илтгэл өгөх, ёслох гээд цэргийн хүний дагаж, мөрддөг дүрмийн хичээлүүд орсон. Мөн манай цэргүүд хилийн чанадад хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа талаар мэдээлэлтэй боллоо. Би энхийг сахиулагчдын эрэлхэг зориг, тэсвэр тэвчээрээр үнэхээр их бахархаж байна” хэмээн ярилаа.
М.Болор