Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсээс цагдаа болон түүний ар гэрийн холбоог сайжруулах, хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах, тэдний санал, сэтгэгдлийг сонсох, нийгмийн асуудлыг нь судлах зорилгоор “Цагдаа-ар гэрийнхэн” уулзалтыг зохиосон байна.
Уулзалтад хэлтсийн 68 алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, газрын удирдлагыг төлөөлөн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чинболд оролцон алба хаагчдын ар гэрээс гаргасан санал, асуулт, хүсэлтэнд хэлтсийн дарга, хэсгийн дарга нарын хамт хариулт өгч, хариуцан ярилцжээ..
Түүнчлэн алба хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, үүргээ гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэн өгч буй зургаан алба хаагчийн ар гэрийнхэнд дурсгалын зүйл гардуулсан байна.