Улсын хэмжээнд 2014 оны эхний арван сарын байдлаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1167 гарчээ. Үүний 589 нь нийслэлд, 577 нь хөдөө орон нутагт үйлдэгдэж, улмаар 569 хүн эрдэнэт амиа алдсан байна.
Хэн ч сонссон сэтгэл хэртгийлгэм энэ мэдээлэл “анхаарал, болгоомж” гэх тоохгүй орхиж боломгүй чухал үгсийг сануулах мэт.
Ослын улмаас дээрх гэмт хэргийн бараг 50 хувь нь үхэлд хүрж байна гэсэн үг юм. Энэ тооноос бид сургамж авахгүй орхиж болно гэж үү.
Өөрт тохиолдоогүй л бол өрөөлийн хэрэг хамаа алга гэж бодолгүй сонор сэрэмжээ дээшлүүлж, машиныхаа бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангаж байна, би хэр зэрэг сонор сэрэмжтэй жолооч вэ, бусдад хэрхэн хүнлэг ханддаг билээ гэж жолооч бүхэн дор бүрнээ анхаараад эхлэвэл энэ тоо өсөхгүй байх хандлага байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.
Автомашин хүмүүсийн амьдралын амин хэрэглээ болоод байгаа ч амь насаа алдах хүртэл аюулд хүргэх хэрэгсэл биш юм.
Сүүлийн үед түгжрэл их байгаа нь нийслэлд явж буй тээврийн хэрэгслийн тоо илт нэмэгдсэний илэрхийлэл билээ. 18 нас хүрээд л хоёрхон сар жолооны дамжаанд суугаад төгчихсөн шинэ жолооч нар ч үүний дунд буй.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас сүүлийн дөрвөн жилийн байдлаар тээврийн хэрэгслийн тоо 2.6 дахин өссөн талаар мэдээллээ. Улсын хэмжээнд 736288 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас Улаанбаатар хотод 62.1 хувь, орон нутагт 37.9 хувь нь бүртгэлтэй байна. 2014 оны эхний 11 сарын байдлаар 57951 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж улсын дугаар аваад байгаа ажээ.. Үүнээс Нийслэл хотод 41606 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Нийслэл хотод 2010 онд 168814 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2014 оны эхний 11 сарын байдлаар 441836 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн тоо баримтыг мэдээллэж байгаа юм.
Машины тоо ихсэх тусам үүнтэй холбоотой гэмт хэрэг өсөж, хүний амь нас эрсдэж, осол гэмтэл нэмэгдэж байгаа нь харамсалтай.
М.Болор
Цагдаагийн ерөнхий газар