Төв аймгийнхан шинэчилэн засагдсан Улаанбаатар-Зуунмод чиглэлийн хатуу хучилттай замаа энэ сарын 07-нд албан ёсоор хүлээж авлаа.
1983 онд ашиглалтанд орсон уг замыг Монгол Улсын засгийн газрын 2014 оны 184 тоот тогтоолын дагуу 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр шинэчилэн засварласан байна. Нээлтэд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, аймаг, сумын засаг дарга, хэлтэс агентлагийн удирдлагууд оролцож,баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Замын барилгын ажлыг “Төв АЗЗА”, “Замын бетум”, “Дэвжих эрдэнэ” гурван компани гүйцэтгэсэн бөгөөд орчин үеийн стандартад нийцүүлэн, чанартай барьж байгуулсан аж.