Монгол Улсын Батлан Хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Дэмчигсүрэн, Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Дашзэвэг, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан ахлах дэслэгч Т.Сүхбаатар, БХИС-ийн захирлын туслах, хуулийн зөвлөх дэслэгч Д.Мөнх-Өнөр нар саяхан БНСУ-ын Сөүл хотноо зочлон, БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнтэй хамтарсан эрдэм шинжилгээний чуулганд оролцоод ирлээ.
Гурван хэсгээс бүрдсэн энэхүү хуралд оролцсон монголын төлөөлөгчид Зүүн хойд Азийн аюулгүй байдал, түүний орчин, Солонгосын хойгийн хямрал болон түүнд Монгол Улсын үүрэг оролцоо, санал санаачлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол БНСУ-ын эрдэмтэн Ин Хю Сөүл “Солонгосын хойг дахь АНУ-ын байр суурь, Кёнхи их сургуулийн багш, доктор профессор Ким Хён “Солонгосын хойгт энх тайван тогтооход хөрш орнуудын үүрэг оролцоо”, судлаач Хён Вок “БНСУ-Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, ирээдүйн явцын үнэлгээ” сэдвүүдээр хэлэлцсэн байна.
Мөн манай эрдэмтэд БНСУ-ын шинжлэх ухаан судалгааны хүрээлэн болох “KIST”, БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэнгийн төв буюу KIDA, БНСУ-ын батлан хамгаалах аж үйлдвэр буюу “LIG” зэрэг байгууллагаар зочлон, түүхийн музейнуудыг нь мөн сонирхлоо