Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийг сайжруулах зорилготой сургалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод боллоо.
Уг сургалтыг энэ сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсын Сангийн яамнаас мэргэжилтэн багш нар ирж зохион байгууллаа. Сургалтанд Сэлэнгэ аймгийн 17 сум, 8 тосгоны төсөвт байгууллагуудын нягтлан бодогчид нийт 130 гаруй хүмүүс хамрагдаж, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг чадвараа дээшлүүллээ.