2014 оны Нобелийн шагнал гардуулах ёслол Норвегийн нийслэл Осло болон Шведийн нийслэл Стокгольм хотод арванхоёрдугаар сарын 10-нд буюу өнөөдөр болох юм.
Уг шагналыг үндэслэгч Шведийн зохион бүтээгч, аж үйлдвэр эрхлэгч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр энэхүү ёслол болдог уламжлалтай билээ.
Энэ жил АНУ, Франц, Норвеги, Герман, Япон, Энэтхэг, Пакистаны иргэд болох нийт 13 хүн Нобелийн шагнал хүртэх гэж байна.
Шагнал хүртэх хүмүүсийн хамгийн ахмад нь 85 настай физикч Исаму Акасаки бол хамгийн залуу нь 17 настай Малала Юсафзай болжээ. Малала охин зөвхөн энэ жил төдийгүй Нобелийн шагналын түүхэнд хамгийн залуу шагналтан болж байна.
Нобелийн Энх тайвны шагналыг хүртэх Пакистаны хүний эрхийг хамгаалагч, 17 настай Малала Юсафзай, Энэтхэгийн идэвхтэн, 60 настай Кайлаш Сатьярти нарт шагнал гардуулах ёслол Осло хотод өдөр болно. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийн эсрэг болон хүүхдийн боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэлд гүйцэтгэсэн тэдний үнэлж баршгүй үүргийг Норвегийн Нобелийн хороо тэмдэглэжээ.
М.Болор