НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад 2012-2016 онд хэрэгжүүлэх улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд залуучуудын үе тэнгийн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ онд 12 аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 14 салбар клубууд хамтран бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр 375 үе тэнгийн сургагч багш бэлтгэсэн байна. Тэдгээр нь 5000 гаруй хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөөд байна.
Энэхүү аян нь бүх залуучууд хамтдаа нэгдэж, улс орны Засгийн газар, албан байгууллага, лидерүүдэд хандан бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн, эрхийн асуудлаар шийдвэр гаргах үйл явцад залуучуудыг уриалан оролцуулах талаар ухуулан нөлөөлж, хамтран ажиллах, энэхүү асуудалд Залуусын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах зорилготой ажээ.
Аяны хүрээнд энэ сарын нэгнээс 10-ны хооронд “Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дэмжье” уриан дор нийслэлийн СБД, СХД, БГД, ХУД, Чингэлтэй дүүргийн нийт ЕБС-ийн зургаан сургууль, МСҮТ, долоон Их дээд сургуульд нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр сургалт, лекц, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Мөн энэ сарын 8-нд Төмөр замын соёлын төв ордонд “Татах хүч ” сэдэвт залуучууд, өсвөр үед зориулсан, театрчилсан тоглолт хийжээ.
Тус үйл ажиллагаагаараа нийт 3500 хүнд хүрч ажилласан байна.
М.Болор
HTML-