Өнөөдөр Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсаж санаж хүндэтгэлтэй өдөр тохиож байна.Эл өдөр Цагдаагийн байгууллагын түүхийг хамтдаа бичилцэж, албан үүргээ нэр төртэй биелүүлж, явсан цагдаагийн албан хаагчдын алтан амиа алдсан дайчин гавьяат үйлтнүүдээ дурсан санах өдөр тохиож буй.
Цагдаагийн албан үүргээ нэр төртэй биелүүлж яваад алтан амиа алдсан дайчдаа дурсан санах үйл ажиллагаа Улбаанбаатар хотын цагдаагийн газарт боллоо.
Энэ өдрийг анх 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алта намиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өдгөө долоо дахь жилдээ "Бид мартахгүй" өдөрлөгийг Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон юм.
Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 50 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан байна гэсэн судалгаа байдаг. Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд нийт 18 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна.
М.Болор